Байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдав.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг дэвсгэр, Цамбагарав уулын өвөрт орших 7 ногоон нуураас эх авдаг Хусны гол мөнх цасны хайлалт, аадар борооны улмаас 2021 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 200-300 метрийн өргөнтэй үерлэн нүүж, урьдчилсан байдлаар 10 гаруй га ой мод сүйдэж, тус багийн айл өрхүүд зусландаа гардаг гол замын Хад үзүүрийн гүүр, малчдын 15-н өвөлжөө, хаваржаа зэрэг урсаж үгүй болж байгалийн давагдашгүй гамшигт үзэгдэл 2  өдөр үргэлжлэн ажиглагдлаа.

Нутгийн иргэдийн яриагаар Улиастайн гол, Сүлжээн асга, Өвдгийн гол бүхэлдээ лаг шаварт дарагдаж Хад үзүүрийн гүүр болон голын ай савын улиас, мод, зүлэг урсжээ. Үлдсэн зарим нэг мод түүний харагдаж буй хэсэг хадан хясаа түүн дээр үүссэн ором зэрэгтэй харьцуулахад  уулнаас буусан үерийн ус Хад үзүүрийн гүүрний хясаанд тулж үүсгэсэн ором нь 20-30 метр орчим, үүссэн лаг шаврын өргөн 300м орчим, лагын зузаан нь ойролцоогоор 6-7м орчим байна.

   

Тухай erdenesuren gantsetseg

Дахин шалгана уу!

УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ.

БОАЖЯам, тус яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн байгууллага /NAP, CBIT, NBCUR/, УАӨ-ийн судалгаа хамтын ажиллагааны ...