ХОВД АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ховд аймгийн 79 багийн нутаг дэвсгэр дээрх 84 цэгт бэлчээрийн төлөв байдлын ажиглалтыг 2021 оны 08 дугаар сарын 10-15-ны хооронд зохион байгуулж, 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн арга зүйг боловсруулж багийн нутгаар  тооцоолж, зураглалыг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд боловсруулав.

Аймгийн хэмжээгээр авч үзвэл: Зуншлагын байдал 2021 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 75 орчим хувьд хэвийн, 25 хувьд дунд зэргийн зуншлагатай байсан.

Энэ жил 6  дугаар сарын сүүлээс нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж эхэлснээр бэлчээрийн ургамлын ургалт сайжирч, нийт нутгаар зуншлага хэвийн болох нөхцөл бүрдсэн боловч ихэнх нутгаар  ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, нийт нутгаар зуншлага оройтсоноос ургамлын бүтээмж гүйцээгүй, зуншлага сайн байсан нутгаар даац хэтэрч гарсан нь малын тоо хэт их байгаагаас зарим сумдын даац хэтэрч гарах гол шалтгаан болсон.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

14% нь 0-50,0 хувь (бэлчээрийн нөөцтэй)

13% нь 50,1-100,0 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

48% нь 100,1-300,0 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

  5% нь 300,1-500,0 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

20% нь 500,1 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна.

Өөрөөр хэлбэл аймгийн дүнгээр нутгийн 30 (27) орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 50 (48) орчим хувь нь 1-3  дахин хэтэрсэн, 25 орчим хувьд бэлчээрийн даац 3-аас дээш олон дахин хэтэрч гарсан нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муутай тул хил залгаа аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарч, зөв зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан  сумдад мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байгаа тул тухайн орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллахыг зөвлөж байна.

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

 

Тухай erdenesuren gantsetseg

Дахин шалгана уу!

Байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдав.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг дэвсгэр, Цамбагарав уулын өвөрт орших 7 ногоон нуураас ...