Мэдээ мэдээлэл
БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ” төслөөс Ховд аймгийн УЦУОШТөвийн Чандмань, Зэрэг цаг уурын өртөөдөд цаг уурын автомат станцыг хүлээлгэн өглөө.
Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III төслийн санхүүжилтээр “Цаг уурын автомат станцаар хангах” ажлын хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “АЧСВС” ХХК-аас цаг уурын тоног төхөөрөмж, систем үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Финланд Улсын Vaisala компанийн цаг уурын автомат станцыг хүлээлгэн өгч, суурилуулалт, ашиглалт, хамгаалалт, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулан ажиллалаа.
Уг сургалтад Ховд аймгийн УЦУОШТ-ийн дарга А.Энхзаяа, ХХХТХ инженер Д.Төрмөнх, автомат станцыг суурилуулах Чандмань болон Зэрэг сумын өртөөний дарга, техникч нар,“АЧСВС” ХХК-ний инженер Болор-Эрдэнэ , ТХН-ийн ажилтан Б.Дэлгэрмаа нар оролцлоо.
Зэрэг, Чандмань сумдын цаг уурын өртөөний автомат станц нь 2008 ,2012 онуудад ажиллаж эхэлсэн ба тус автомат станц нь хур тунадас хэмжигчгүй, логерийн мэдээлэл харах дэлгэцгүй, олон жил ажиллаж удаа дараа гэмтэл гарч мэдээллийн тасалдал ихэссэн тус автомат станцаар ажиллахад хүндрэлтэй байснаас гадна хур тунадас хэмжигч салхины хурд хэмжигчид гэмтэл гарч тасалдал доголдол үүссэн, цахилгааны хэлбэлзэл гарсан үед мэдээлэл тасардаг зэрэг шалтгаануудаар мэдээллийн тасралтгүй байдал элементүүдийн хэмжилтийг бүрэн хийхэд доголдол үүсч байсан юм. "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" KFW төслөөс дээрх 2 суманд иж бүрэн AWS310 маркийн автомат станц шийдвэрлэж өгснөөр ажлын бүтээмж нэмэгдэж шаардлагатай элементүүдийг бүрэн хэмжих, хугацаанд нь түргэн шуурхай мэдээллэх, тухайн сум орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг тасралтгүй судлах боломжоор бүрэн хангагдлаа. Уур амьсгалын олон жилийн цувааны тасралтгүй байдлыг хангаж өгсөн Төслийн баг хамт олонд талархалаа.