БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ

52

Анх  1936 оны 10 сарын 1-ний өдөр нээн 1936-1955 онуудад ЗХУ-ын мэргэжилтэнүүд ажиллаж байсан ба 1951 оноос эхлэн монгол ажилчдыг сурган бэлтгэж эхэлсэн. 1959 оны 07 сарын 08-ны өдөр ЗХУ-ын мэргэжилтэнүүд багаж тоног төхөөрөмжийн хамтаар монгол ажилчдад хүлээлгэн өгч тэр үеэс эхлэн монгол ажилчид ажиллаж эхэлсэн. 

1962 онд  Ус Цаг Уурын товчоо байгуулагдаж харъяа салбаруудаа нээн бүх сумдад цаг уурын салбартай болсноор аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цаг уурын сүлжээ бий болсон.1988 оны 03 сард товчоог Ус Цаг Уур Байгаль орчны газар, 1992 онд Байгаль орчны хяналтын газар, 1994 оноос УЦУОШТөв, 2009 оноос УЦУОШАлба, 2016 оны 11 сараас эхлэн УЦУОШГазар, 2018 оны 04 сараас эхлэн УЦУОГТөв гэсэн нэршилтэйгээр үйл ажилгааны явуулж ирсэн.

УЦУОШТөв нь батлагдсан 96, гэрээт 3 нийт 99 ажилтантай. Үндсэн бүтцийн хувьд Захиргаа,санхүү аж ахуйн хэлтэс, Урьдчилан мэдээлэх  хэлтэс, Цаг уур орчны технологийн хэлтэс гэсэн 3 хэлтэстэйгээр үйл  ажиллагаа явуулдаг.

ЦАГ УУР ОРЧНЫ ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

ЦУОТХ-ийн чиг үүрэг: Ус, Цаг уурын шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийг зохион байгуулах, хөтөлбөрийн хэрэгжилт, хэмжлийн нэгдмэл байдал, сүлжээний тасралтгүй хэвийн ажиллагааг хангах, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, салбар нэгжүүдээ технологи арга зүй нэгдсэн удирдлагаар хангах,  ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний ажил гүйцэтгэх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус цаг уур, орчны мэдээллээр хангах үүрэг бүхий байнгын тасралтгүй ажиллагаатай салбар, нэгжүүд ажиллана.

Тус хэлтэс нь төвдөө Уур амьсгалын  үйлчилгээ, ХААЦУ-ын, Багаж хэмжих хэрэгсэл-хэмжмл зүй, Ус судлал, Мөстөл судлал, БОШЛаборатори гэсэн салбарууд, хөдөө орон нутгийн цаг уурын өртөө-9 , ХАА-н цаг уурын-7, ус судлалын-11 харуулууд харъяалагдан удирдлага, арга зүйгээр ханган үйл  ажиллагаа явуулдаг.

ЦАГ УУРЫН ӨРТӨӨ, ХАРУУЛЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ: Цаг агаарын  ажиглалтыг тусгай хөтөлбөрийн дагуу тогтоосон цэгт, тогтоосон цагт, тусгай баталгаажсан багаж тоног төхөөрөмжөөр цаг агаарын байдал, түүний хувьсал, өөрчлөлтийг нүдэн баримжаагаар ажиглах, үзэгдлийн хэмжил гүйцэтгэх, цаг агаарын урьдчилсан ба бодит мэдээгээр орон нутагтаа үйлчлэх нь цаг уурын анхан шатны нэгжийн үндсэн чиг үүрэг юм. Цаг уурын өртөө, харуулын ажлын чиглэл зорилго:  Орон нутгийн цаг агаарын өртөө, харуул нь 1. Цаг агаарын байдлын тухай урьдчилсан болон бодит мэдээ, тойм зурган мэдээлллээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчлэх.  2. Цаг уурын ажиглалт, хэмжлийг хоногийн турш цаг уурын өртөө (Улаанбаартарын цагаар 23, 02, 05, 08, 11, 14, 17, 20 цагуудад) цаг уурын харуул (Улаанбаатарны цагаар 08, 14, 20 цагуудад) хийнэ. 3. Цаг агаарын тухайн хугацааны болон арав хоногийн мэдээ, болж буй аюултай, онц аюултай үзэгдлийн тухай мэдээг тогтоосон зааврын дагуу шуурхай мэдээлэх.  4. Монгол орны уур амьсгалын судалгаа, сар жилийн эмхтгэл, лавлах боловсруулах мэдээ, мэдээллийг тасралтгүй хуримтлуулах, гормын мэдээний сан бүрдүүлэх зорилготой ажиллана.

УЦУОШТөвийн Цаг уурын 9 нь өртөө CAMS-620, AWS-330, AWS-310, нарны цацраг судлалын  AWS-310R маркын автомат станцуудаар цаг уурын хэмжигдэхүүнүүдийг тасралтгүй бичиж 15 минут тутамд агаарын чийг, температур, хөрсний гүний чийг, даралт, салхины чиглэл, хурдыг, 3 цаг тутамд цаг уурын бүхий л мэдээллүүдийг интернетийн орчинд мэдээллэдэг.

Цаг уурын 7 харуул нь 24 цагаар цаг агаарын элементийг ажиглаж тасралтгүй 3 удаагийн хэмжилтээр цаг уурын бүхий л мэдээллүүдийг хэмжиж ажигладаг.

  СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨРТ АЖЛУУД

Цаг уурын салбар:

-Нийт цаг уурын 9 өртөө, 7 харуулд судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэдэг

-Цаг уурын элементүүдийн судалгаа /агаар, хөрсний температур, хур тунадас, агаарын чийг, даралт, салхины чиглэл,хурд/

ХААЦУ-ын судалгаа шинжилгээний ажил:

-Тухайн нутагт газар тариалан, МАА-г цаг агаарын байдалтай уялдуулан судлах зорилгоор бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтыг хашаалсан болон хашаалаагүй талбайд, таримал ургамлын үзэгдэл зүйн ажиглалтыг, хөрсний чийгийн байнгын болон явуул судалгааны ажил хийж эхэлснээр Ховд аймагт анх 1975 оноос ХААЦУ-ын станц байгуулагдсан.

-ХААЦУ-ын шинжилгээний хөтөлбөрт ажлуудыг аймгийн 16 сумын цаг уурын өртөө, харуулд хашаалсан болон хашаалаагүй талбайд бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалт, Байтаг өртөөнд таримал /төмс/ ургалын үзэгдэл зүйн ажиглалт

-Бэлчээрийн төлөв байдлын ажиглалт 17 сумын 84 цэгт

-Өвлийн бэлчээрийн төлөв байдлын ажиглалт 17 сумын 84 цэгт

-Хөрсний чийгийн байнгын ажиглалт автомат EM-50 багажаар

-Бэлчээрийн зонхилох хөнөөлт шавьж, мэрэгчдийн ажиглалтыг Ховд аймгийн 16 сумын тогтоосон цэгт хийдэг.

-ХААЦУ-ын салбараас 10 хоног, сар, улирлын тойм мэдээ, шаардлагатай болон цаг хүндэрсэн үеийн тойм мэдээгээр, жил бүрийн аймаг, сум, багийн түвшингээр бэлчээрийн даац багтаамжийн зөвлөмж, ган, зудын урьдчилсан зөвлөмж мэдээг гаргаж ард иргэдэд үйлчилж ажилладаг салбар юм.

Ус судлалын салбарын судалгаа шинжилгээний ажил:

-Усны нөөц, горим, усны түвшин, өнгөрөлт, ус, агаарын температур, мөсний үзэгдэл, зузаан, усны болон химийн сорьц

Мөстөл, цэвдэг судлалын салбарын судалгаа шинжилгээний ажил:

-Цас, мөсний хайлалт, хуримтлал, цасны зузаан, нягт

-HOBO, LOGERNET зэрэг автомат станцаар Цамбагарав, Мөнххайрхан уулын мөстөл судлалын хавтгайд цаг уурын бүхий л элементүүдийг судалдаг.

-Цэвдэг судлалын 2 цэгт автомат багаж байрлуулж жилд 2 удаа хэмжилт, тоололт авдаг

Байгаль орчны шинжилгээний лабораторийн судалгаа шинжилгээний ажил:

-Агаарын яанарын хяналт шинжилгээ /SO2, NO2, CO, Тоос-PM-10/

-Гадаргын болон хаягдал усны чанарын хяналт шинжилгээ                                           

 /Гол ионууд, биогений элементүүд, бохирдлын үзүүлэлтүүд/

-Хөрсний чанарын хяналт шинжилгээ

-Цөлжилтийг үнэлэх хөрсний анхан шатны хяналт шинжилгээ

-Цацрагийн түвшиний хяналт шинжилгээ /агаар, хөрсөнд/

МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Зорилго: УЦУОШТөвийн хөтөлбөрт ажлуудыг хийж гүйцэтгэх, бүх төрлийн цаг агаарын урьдчилсан болон цаг агаарын гаралтай аюултай үзэгдлийн мэдээгээр ард иргэдэд үйлчлэх, нислэг үйлдэж буй агаарын хөлөгт нийслэгийн аюулгүй ажиллагааг хангасан цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээгээр үйлчлэх, цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх, бүх төрлийн цаг агаарын шуурхай мэдээг хүлээн авч дамжуулах зорилготой.

Урьдчилан мэдээлэх салбар:

-Хоногийн, 5 хоногийн, 7 хоногийн, сарын урьдчилсан мэдээ, сарын тойм, дулааны болон хүйтний улирлын төлөв, анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээ гаргаж ард иргэдэд үйлчлэх, Ховд аймгийн болон баруун бүсийн нутаг дэвсгэрт нислэг үйлдэж буй агаарын хөлөгт нислэгийн аюулгүй ажиллагааг хангасан цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээгээр үйлчилж ажилладаг.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх салбар:

Монгол улсын засгийн газрын 2007 оны 96-р тогтоолоор батлагдсан “Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг” хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Ховд аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх, бэлчээрийн ургамлын ургалтыг дэмжиж зуншлагын байдалд таатай нөлөө үзүүлэх, аймгийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ган цөлжилтөнд нэрвэгдэж байгаа бүс нутгийн байгаль орчны төлөв байдлыг дэмжих зорилгоор төвийн дэргэдэх “Ховд-Бороо-1”, “Ховд-Бороо-2” экспедицүүд аймгийн 76 мян.км квадрат талбайд ЦАЗН-х үйл ажиллагааг гүйцэтгэдэг.   

Холбоо сүлжээний салбар:

Дотоод болон гадаад сүлжээний хэвийн тасралтгүй ажиллагааг хангах, харьяа салбарууд болон төвд ашиглагдаж байгаа компьютеруудын программ болон техник хангамжийн хэвийн ажиллагааг хангаж шуурхай мэдээнд хяналт тавин ажилладаг.

ЗАХИРГАА, САНХҮҮ АЖ АХУЙН ХЭЛТЭС

Зорилго: УЦУОШТөвийн хөтөлбөрт ажлыг хийж гүйцэтгэхэд удирдлага, санхүүгийн үйл ажиллагааг хянаж зохицуулах зорилготой.

Архив мэдээллийн дэд сан:

Ус цаг уур, орчны нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, сангийн мэдээллээр байгууллага, ард иргэдэд үйлчлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 1975 оноос хойших бүх салбар нэгийн 8 хугацааны  цаг агаарын элемент, үзэгдлийн мэдээллүүд тоон хэлбэрээр сан үүсгэн хадгалдаг.                                  

Хуваалцах :