Тэргүүлэх чиглэл
Тэргүүлэх чиглэл
УЦУОШТөв нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
- Ховд аймгийн хэмжээнд ус цаг уур, байгаль орчны төлөв байдал, чанарын хяналт шинжилгээг зохион байгуулж, хэрэглэгчийг мэдээллээр шуурхай хангах, ус, цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас үүсч болзошгүй гамшгийн эрсдэлээс эртнээс сэрэмжлүүлэх;
- Харьяа салбаруудыг Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгдсэн удирдлага, нэгдмэл арга зүйгээр хангах, чадавхийг бэхжүүлэх;
- Ус цаг уур, байгаль орчны чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээний үйл ажиллагааг тасралтгүй явуулж, мэдээлэл цуглуулах, түүнийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх техникийн найдвартай ажиллагааг хангах.
- Ус, цаг уур, байгаль орчны архив, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх ажлыг зохион байгуулах, хэрэглэгчдийг мэдээллээр үйлчлэх.