Мэдээ мэдээлэл
МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ "НЭЭЛТТЭЙ ХААЛГА"-НЫ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАЛАА
“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл”-ийн аяны болон Цаг Уур Орчны Шинжилгээний Газрын даргын 2025 оны 05-р сарын 14-ний өдрийн А/82 тоот тушаалын хүрээнд Ховд аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Төвөөс салбарын үйл ажиллагааг таниулах, цаг уур, ус судлалын шинжлэх ухааныг сурталчлах ”Нээлттэй хаалга”-ны өдрийг Их буян, Эвийн хүч худалдааны төвийн задгай талбайд зохион байгууллалаа.
Энэхүү арга хэмжээгээр ард иргэдэд аюултай үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх гарын авлага брошур, цаг агаарын 10 хоногийн урьдчилсан мэдээ, 05-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр үйлчилж, цаг агаарын мэдээг өдөр тутмын амьдрал , аж ахуйдаа хэрхэн оновчтой ашиглах талаар зөвлөн туслах ажлыг хийж, шинжилгээний ажлын багаж тоног төхөөрөмжийг танилцуулан ажиллалаа.
Мөн иргэдээс цаг агаарын мэдээний хүртээмжийн талаар судалгаа авсан бөгөөд уг судалгаагаар цаг агаарын мэдээг олон нийтийн сүлжээ буюу facebook сошиалаас авдаг, цаг агаарын мэдээг хүлээж авах хэлбэр нь текст, видео гэхээсээ илүүтэй зурган байдлаар байх, цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээг өдөр тутмын амьдрал ахуйдаа ашигладаг, цаг агаарын мэдээний үнэн зөв байдалд сэтгэл ханамжтай байдаг гэсэн судалгааны үр дүн гарсан байна.
Ховд УЦУОШТөв 2025-05-15