Мэргэжлээ сурталчлан ажиллалаа.

2025.05.26 17:01
30

    Ховд аймгийн УЦУОШТөвөөс "Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл" аяны хүрээнд байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах “Нээлттэй хаалга”-ны өдөр болон цаг уур, ус судлалын мэргэжлийг сурталчлах ажлыг 2025 оны 05 сарын 19-23-ны өдрүүдэд Зэрэг, Эрдэнэбүрэн, Ховд сумуудад зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр ЕБС-н 8-10 дугаар ангийн 150 сурагчдад экологийн боловсрол олгох, мөн цаг уурын инженер, ус судлалын инженерийн мэргэжлийг эзэмших талаарх холбогдох мэдээллийг өгч тухайн өртөө харуул дээр хийгддэг хөтөлбөрт ажлууд болон багаж тоног төхөөрөмжийн ажиллагааг танилцуулав.  Мөн дээрх 3 сумдын 400 гаруй иргэдэд цаг агаарын 10 болон сарын, дулааны улирлын  урьдчилсан төлөв мэдээнүүдийг танилцуулан  аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх талаарх гарын авлага, зөвлөмжийг өгч иргэдээс цаг агаарын мэдээний хүртээмжийн талаар санал асуулгыг авч ажиллав. Энэ үеэр цаг уурын өртөө харуулын 16 нэгжийн албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон явуулдаг “САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫГ  ЧАДАВХЖУУЛАХ, ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ”-ыг  Зэрэг цаг уурын өртөөн дээр зохион байгуулж, харьяа салбаруудын ажилчдыг чадавхжуулах, салбарын хэмжээнд өртөө, харуулын шинжилгээний хөтөлбөрт ажилд гарч байгаа алдаа дутагдал, тэдгээрийг хэрхэн арилгах, автомат станцууд болон бусад багаж тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, гарч байгаа эвдрэл гэмтлийг засах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч харилцан туршлагаа солилцлоо.

 bbc24267-26b9-4da1-a2c2-ba384ec391ca494822241_678826504761329_3296853491509117120_n494832857_671045519258335_6038492272933340554_nkho-sum-2kho-sum-3

Хуваалцах :