ЦАГ УУРЫН ХЭМЖЛИЙН ХАРУУЛЫН 2 ДАХЬ НЭГЖЭЭ БҮРЭН АВТОМАТ БОЛГОЛОО

2025.10.22 09:47
7

Ховд аймгийн УЦУОШТ- ийн харьяа Алтай цаг уурын харуул нь цаг уурын AWS330 маркийн автомат станцт суурилуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус автомат станц нь Агаарын температур, агаарын харьцануй чийг дутагдал чийгүүд, хөрсний температур, агаарын даралт, салхины чиглэл хурд, хур тунадасны үзүүлэлтүүдийг 1 минут тутамд хэмжиж төв сервэрт мэдээлэх, мөн компьютер болон гадаад санах ойд мэдээллүүдээ тасралтгүй бичилт хийж хадгалах бөгөөд 1 минут тутамд мэдээллээ төв серверт илгээж интернетийн орчинд Алтай сумын цаг уурын мэлээллийг харах бүрэн боломжтой болж байна. Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй энэ үед Цаг уурын салбарын ажлыг ойлгон дэмжиж өмнө нь 10 гаруй жил ашиглагдаж хуучран зарим мэдрүүр эд ангиуд шинэчлэх засварлах шаардлагатай болсон тоног төхөөрөмжийг сайжруулахад шаардлагатай ( хур тунадас, салхины хурдны мэдрүүр, нөөц тэжээлийн үүсгэвэр аккумлятор, цахилгааны утас, сүлжээний утас конвертор, суурилуулах) зардалд Алтай сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар 5.0 сая төгрөгийг шийдвэрлэн өөрийн сумын Цаг уурын Харуулыг бүрэн автомат болгон ажиллагаанд оруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэн тус ажлыг гүйцэтгэлийг газар дээр нь ирж танилцсан Алтай сумын Засаг дарга Т.Хатанбаатар, Сумын ИТХ-ын дарга Б.Цогтбадрах, ЗДТГДарга С.Долгормаа нарт болон сумын Ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье.

Хуваалцах :