Мэдээ мэдээлэл
ӨНӨӨДӨР ЦАГ УУРЧДЫН МЭРГЭЖЛИЙН ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.
✅Дэлхийн болон Монголын цаг уурчдын өдрийг “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаалъя” уриан дор МУИС-ийн харьяа Баруун бүсийн сургуулийн байгалийн ухааны салбарын оюутан залуус багш нартай хамтран “Мэргэжлээ сурталчлах өдөрлөг” арга хэмжээ болгон цаг уурын салбар нэгж бүрийн өдөр тутмын ажлыг танилцуулж, анхан шатны ажиглалт хийхээс эцсийн бүтээгдэхүүн болтол хэрхэн ажилладаг тухай танин мэдэхүйн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулав. Уг ажлын үр дүнд цаг агаарын үзэгдэл, нэр томьёо цаг уурын талаарх ойлголтыг бататгаж, цаг агаарын мэдээллийг зөв тайлбарлан ойлгох, өдөр тутмын амьдралдаа оновчтой ашиглах зэрэг мэдлэг чадварыг олгож, сургалтын үеэр цаг агаарын мэдлэг, мэдээллийг түгээх зорилгоор брошюр тарааж, сурагчдад ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар нэмэлт мэдээллийг хүргэсэн чухал арга хэмжээ боллоо.
✅Мөн Зэрэг сумын Цаг уурын өртөө нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Эссэ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгуулж, Манхан сумын Цаг уурын өртөөнөөс төрийн албан хаагчид болон ард иргэдэд цаг уурын байгууллагын танилцуулга, мэдээллийг өгч бүх төрлийн урьдчилсан мэдээгээр үйлчиллээ.
