УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ.

БОАЖЯам, тус яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн байгууллага /NAP, CBIT, NBCUR/, УАӨ-ийн судалгаа хамтын ажиллагааны төвийн төлөөлөл 2021 оны 8-р сарын 11-ний өдөр Ховд аймагт уулзалт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн өмнө төслүүдийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн талаар сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд уулзалт хэлэлцүүлгээр Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чиглэлээр орон нутагт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бодит нөхцөл байдал дээр хэр зэрэг байгаа, орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах тал дээр санал солилцлоо.
Тус уулзалтанд аймгийн байгаль орчны чиглэлийн байгууллагууд болох БОАЖГ, УЦУОШТ, ХНХГСГХЗахиргаа, аймгийн ЗДТГ-ын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, ХУНОТХГНЗахиргаа, Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох төсөл /KFW/, ХХААГ-ын мэргэжилтэнүүдийн төлөөлөл оролцон санал бодлоо солилцож сонирхсон асуултандаа хариулт авлаа.

Тухай erdenesuren gantsetseg

Дахин шалгана уу!

Байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдав.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг дэвсгэр, Цамбагарав уулын өвөрт орших 7 ногоон нуураас ...