НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Харьяа салбаруудын нэгдсэн сургалт семинарыг цар тахалтай холбоотойгоор цахим  болон танхимаар 2021-09-23, 2021-09-24-ний өдрүүдэд  зохион байгууллаа. Сургалтыг 9 өртөөний дарга, техникч нарт цахимаар, харуулын ажиглагч нарт танхимаар зохион байгуулсан бөгөөд нийт 50 гаруй техникч оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй сургалт боллоо. Сургалтаар Цаг уурын болон Хөдөө аж ахуйн цаг уурын онол, цаг агаарын аюулт үзэгдлийг ажиглах, мэдээнд өгөх, ажиглалтын технологи мөрдөлт, багажийн засвар үйлчилгээ, шуурхай мэдээний дамжуулалт  зэрэг онолын мэдлэгээ бататгасны зэрэгцээ цаг уурын ажиглалтын талаарх өөрсдийн эргэлзээтэй асуултандаа хариулт авч нэгдсэн нэг ойлголтонд хүрлээ.

Тухай erdenesuren gantsetseg

Дахин шалгана уу!

УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ.

БОАЖЯам, тус яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн байгууллага /NAP, CBIT, NBCUR/, УАӨ-ийн судалгаа хамтын ажиллагааны ...